Stacks Image 33

2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

Монгол улсын Засгийн газрыг төлөөлж, Монгол улсын Сангийн сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар

Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу Майнз, Рио Тинто Интернейшнл Холдингс Лимитед нартай байгуулсан гэрээ

Энэхүү гэрээгээр монголчууд баялгийн эзний эдлэх ёстой эрхээ алдсан байдаг…

Stacks Image 35

2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

Эрдэнэс МГЛ ХХК

Айвенхоу Оюу Толгой (БиВиАй) Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Айвенхоу Майнз Монголиа Инк нарын хооронд байгуулсан гэрээ

Энэхүү гэрээ нь 2011 оны 6 дугаар сарын 10 хүртэл үйлчилсэн. Дээрх ХОГ-тэй салшгүй холбоотой

Зээл, зээлийн хүү, менежментийн төлбөр нэрээр өрөнд оруулж, баялгийг үнэгүй зөөх зорилгоор хийгдсэн гэрээ



Stacks Image 37

2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

2009 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд засвар оруулж, анхны гэрээ байгуулсан талууд гарын үсэг зурсан гэрээ.

Энэхүү гэрээ өнөөдрийг хүртэл үйлчилж, Оюутолгой компанийг тасралтгүй өрөнд оруулсаар өрийн хэмжээ тун удахгүй 20 тэрбум долларт хүрнэ. Үүсгэсэн өр, түүний хүү, менежментийн төлбөрийн оронд Монголын баялгийг үнэгүй зөөж байна.

Оюутолгойн нэгэнт тохирсон гэрээг өөрчилж болохгүй гэдэг худлаа гэдгийг энэ гэрээний өөрчлөлт харуулж байна.

Энэ гэрээнд нэн даруй дахин өөрчлөлт оруулах ёстой!!!

Stacks Image 31

2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нэртэй бичиг баримт

УИХ-ын чуулган дээр С.Ганбаатар "Дубайн гэрээ" хэмээн анх томьёолсноор монголчуудад анх сонсогдсон энэхүү тохиролцоогоор Хувь нийлүүлэгчдийн гэрээний үр дүнд үүссэн маргаантай байсан 10 орчим тэрбум долларыг Рио Тинтод ашигтай байдлаар шийдэж баталгаажуулсан.

Мөн далд уурхайн бүтээн байгуулалт нэрээр өмнөх ил уурхайн адил зээл, зээлийн хүү, менежментийн зардлаар өр үүсгэж, баялгаа сул алдах бололцоог нээж өгсөн.